АШУҮИС болон БНСУ-ын Чүнг-Анг Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2-5-р дамжааны сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, сурлагаараа тэргүүлдэг, манлайлагч, нийгмийн идэвх санаачилгатай 10 оюутан тус бүрд 1,000$, нийт 10,000$-ын сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2025 оны 01-р сарын 10-ны өдөр гардууллаа.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд:
Анагаах ухааны сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Ариунбилэг
Нүүр ам судлалын сургуулийн 5-р дамжааны оюутан Ө.Батдолгор
Био-Анагаахын сургуулийн 2-р дамжааны оюутан Ш.Жамсранжамц
Анагаах ухааны сургуулийн 5-р дамжааны оюутан Ц.Маралгоо
Анагаах ухааны сургуулийн 3-р дамжааны оюутан О.Мөнхтүшиг
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 4-р дамжааны оюутан Д.Номуундарь
Анагаах ухааны сургуулийн 5-р дамжааны оюутан О.Үржинханд
Анагаах ухааны сургуулийн 3-р дамжааны оюутан Я.Хүслэн
Анагаах ухааны сургуулийн 5-р дамжааны оюутан Б.Цэрэннинжин
Анагаах ухааны сургуулийн 4-р дамжааны оюутан Д.Пүрэвдулам
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Ректор АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, БНСУ-ын Чүнг-Анг их сургуулийн харьяа Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Kim Boo Seop болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Мөн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь зориулж 20,000$-ын тэтгэлэг олголоо.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!