АШУҮИС-ИЙН МАУТЭ НЬ 2025 ОНЫ 01 САРЫН 09-НИЙ ӨДӨР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн хариуцлагын хүрээнд УАУ-ны тусламж үйлчилгээ болон Спорт зөөлөн эдийн гэмтлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж ажилласан ба тус өдөрлөгт нийт 205 иргэн хамрагдсан.

Өдөрлөгөөр:

• УАУ-ы эмчийн үзлэг, оношилгоо, зөвөлгөөг

АУ-ны доктор, дэд профессор МАУТЭ-ийн захирал Ч.Батнайрамдал,

АУ-ы магистр, УАУ-ны дотрын эмч, ахлах зэрэгтэй эмч О. Мөнхчимэг,

АУ-ны магистр, УАУ-ны ахлах зэрэгтэй эмч, МАУОУС-ийн МАУС-ийн тэнхмийн багш Б.Золзаяа,

АУ-ны магистр, УАУ-ы эмч, Сэргээн засахын эмч Х. Хонгорзул, УАУ-ны эмч Б.Цэрэнтогтох,

УАУ-ны эмч Б.Гэндэнсүрэн;

• Спорт, зөөлөн эдийн гэмтлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвөлгөө, тусламж үйлчилгээг АУ-ны магистр, СЗЭГТ-ийн эмч И.Дүүрэнжаргал;

• Хувь хүний өвөрчлөл, биеийн жингийн индексийг тодорхойлж, амин үзүүлэлтийг хэмжин хувь хүнд тохирсон УАУ-ы идээ ундаа, явдал мөрийн зөвлөгөөг

АУ-ны магистр, УАУ-ы эмч, МАУОУС-ийн ДӨСТ-ийн багш Б.Лодойсамбуу,

АУ-ны магистр, УАУ-ы дотрын эмч, ахлах зэрэгтэй эмч О. Мөнхчимэг,

АУ-ны магистр, УАУ-ы эмч, Сэргээн засахын эмч Х. Хонгорзул,

Хоолзүйч С. Тэлмэн, Хоолзүйн тасгийн хамт олон,

сувилагч Ү. Отгонцэцэг, сувилагч Д. Энхчимэг, сувилагч М.Мөнгөнчимэг, сувилагч Д.Ариунтуяа – сувилагч Х.Насанжаргал,

• Тайвшруулах, стресс бууруулах зүү эмчилгээг

АУ-ны магистр, зүү төөнө заслын эмч, ахлах зэрэгтэй эмч Н.Ундармаа,

АУ-ны магистр, зүү төөнө замлын эмч, ахлах зэрэгтэй эмч Д.Нямсүрэн,

УАУ-ны эмч А.Хонгорболд,

Зүү төөнө заслын эмч Ж.Итгэлбаяр нар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ.

Өдөрлөгөөр ажилласан эмнэлгийн хамт олон болон өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт иргэд үйлчлүүлэгч нартаа талархсанаа илэрхийлье.