Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 01-р сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш Ганбатын Оргилбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаач Дулан (Du Leng) нар анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
АУ-ны доктор Г.Оргилбаярын туурвисан “Тархины доргилтыг Монгол бариа заслаар засах аргын эмнэл зүйн судалгаа ” нэг сэдэвт бүтээл:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва
АУ-ны доктор, дэд профессор Д.Бямбасүрэн
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхам
АУ-ны доктор С.Доржбат
АУ-ны доктор Дулан (Du Leng)-гийн туурвисан “Уламжлалт эвэр соруул заслын аргаар ревматоид артрит өвчнийг эмчлэх үйлдлийн зарим механизмыг протеомиксын судалгаагаар тодруулах нь” нэг сэдэвт бүтээл:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
АУ-ны доктор, дэд профессор Ш.Үүртуяа
АУ-ны доктор Н.Занди
Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!