НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ, СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН “ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Агаар, орчны бохирдлын асуудал тулгамдаж буй энэ цаг үед Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль нь БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтран “Орчны эрүүл мэнд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 01 сарын 08-ны өдөр зохион байгуулж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүн, сайн туршлагыг хэлэлцлээ. АШУҮИС нь Сөүлийн үндэсний их сургуультай олон жил хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хурлыг нээж АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор профессор Б. Дамдиндорж, Сөүлийн үндсэний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн профессор Киёон Лий, ЭМЯ-ны НЭМ-ийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д. Баярболд нар үг хэлэв.

2025 оноос СҮИС болон АШУҮИС хамтран БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр томоохон төслийг эхлүүлж орчны эрүүл мэндийн чиглэлээр хүний нөөцийг сургах, агаарын бохирдлыг бууруулах интервенц, судалгааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.