Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар докторант Лили (LiLi), Вэн Жун (Wen Jun) нар Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгааллаа.
АУ-ны доктор Лили (LiLi)-н туурвисан “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн тусламж үйлчилгээний зарим асуудал:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш
АУ-ны доктор С.Доржбат
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
Академич, АШУ-ны доктор, профессор
Ч.Чимэдрагчаа
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва
АУ-ны доктор, дэд профессор Ц.Сарнай
АУ-ны доктор Вэн Жун (Wen Jun)-ы туурвисан “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний эмгэг загварт Чиннадгүнсэл-27 үрэл эмийн үзүүлэх нөлөө:
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчид:
АУ-ны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо
АУ-ны доктор, дэд профессор Л.Саямаа
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх:
АУ-ны доктор, профессор Э.Баярмаа
Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчид:
АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва
АУ-ны доктор О.Баярсайхан
Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан судлаач нар болон судалгааны багийн гишүүдэд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!