Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян болон АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор “AR ТЕХНОЛОГИ БА СОЁЛЫН ӨВ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд галын гэмтэлтэй, хуучирч элэгдсэн Монголын дүрслэх урлагийн сор болсон уран зургуудыг AR Технологийн тусламжтайгаар дахин амилуулж буй үзэсгэлэнг Оюутны хөгжил, удирдлагын газар “Монголын уран зургийн галерей”-тай хамтран оюутан, залуустаа хөнгөлөлттэй үнээр үзүүлж өв, соёлоо сурталчиллаа.
Бид
Эх хэл, өв соёлоо – Эрхэмлэдэг
Эх орон, газар нутгаа – Хамгаалдаг
Элэг нэгт ахан дүүсээ – Хайрладаг
Эх оронч иргэн байна.