АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Анагаах ухааны докторын урьдчилсан хамгаалалтын хуралдаанаар:

Докторант ГАНБОЛД овогтой ДАШДАВАА туурвисан “МОНГОЛД ЗОНХИЛОН ТОХИОЛДОЖ БУЙ ХАЧИГТ ХАЛДВАРЫН МОЛЕКУЛ ЭПИДЕМИОЛОГИЙН СУДАЛГАА” сэдэвт судалгааны ажлын урьдчилсан хамгаалалт боллоо.

Удирдагч: БУ-ны доктор, дэд профессор М.Наранхажид

АУ-ны доктор, дэд профессор Н.Наранбат

Зөвлөх: АУ-ны доктор, дэд профессор Н.Цогбадрах

Докторант ШИ ЖУАН туурвисан “ТАЙРСАН МӨЧИЙГ ХАДГАЛАХ АРГЫН ОНЦЛОГ, БУЦААН ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫН ДАРААХ НӨХӨН ТӨЛЖӨЛТИЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны ажлын урьдчилсан хамгаалалт боллоо.

Удирдагч: АУ-ны доктор, дэд профессор Л.Саямаа

АУ-ны доктор, профессор Э.Баярмаа

Зөвлөх: АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн