АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Эрүүл, авьяаслаг оюутан дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Оюутны хөгжил удирдлагын газар, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран Бадминтоны спорт сонирхогчдын идэвх оролцоо, ур чадварыг дээшлүүлэх, оролцогчдын тоог нэмэгдүүлэх, оюутан залуусыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт суралцуулах зорилгоор “БАДМИНТОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрлөөр:
1-р байрт НЭМС-ийн 504-р хэсгийн оюутан Б.Замилан
2-р байрт СС-ийн 109-р хэсгийн оюутан Б.Гомбодорж
3-р байрт АУС-ийн оюутан 429-р хэсгийн оюутан Г.Дөлгөөн
Эмэгтэй ганцаарчилсан төрлөөр:
1-р байрт ХЭМАБ-ын 101-р хэсгийн оюутан Ж. Энхцацрал
2-р байрт БАС-ийн 103-р хэсгийн оюутан А. Мөнхцэцэг
3-р байрт АСБДамжааны 203-р хэсгийн оюутан Г. Дөлгөөн
Холимог хосын төрлөөр:
1-р байрт СС-ийн 109-р хэсгийн оюутан Б. Гомбодорж, ХЭМАБ-ын 101-р хэсгийн оюутан Ж. Энхцацрал
2-р байрт НЭМС-ийн 504-р хэсгийн оюутан Б. Замилан, НЭМС-ийн 504-р хэсгийн оюутан Б.Ууганчимэг
3-р байрт АСБД-114-р хэсгийн оюутан Н. Энхболд, БАС-103-р хэсгийн оюутан А.Мөнхцэцэг тус тус шалгарлаа.
Шүүгчээр ажилласан спортын мастер Э.Сумьяасүрэн болон тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!
