АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Эрүүл, авьяаслаг оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортын үйл ажиллагааг сурталчилж эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор унадаг дугуйтай эко аяллыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Монгол аялагч клубын зөвлөх, тамирчин, дугуйн аяллын хөтөч Б.Наранбаатар баг, тамирчдад аюулгүй байдлын мэргэжлийн заавар зөвлөмжийг өгч 35 орчим км замыг 6 цагийн турш тууллаа.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!