“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН АСУУДАЛД” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН 5-Р ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээ, онол практикийн 5 дугаар хурлыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН АСУУДАЛД” сэдэвтэйгээр ЭМЯ-ны НЭМ-ийн газар, ISPOR Mongolia Chapter, АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хурал нь Эрүүл мэндийн эдийн засаг хөтөлбөрийг Монгол улсад анх удаа хэрэгжүүлж эхэлсний 25 жилийн ойг угтан зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.

Хурлын үйл ажиллагааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, АШУҮИС-ийн ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж нар нээж, үг хэллээ. Хурлын эхний хэсэгт судлаачид эрүүл мэндийн эдийн засаг, менежментийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, хоёр дахь хэсэгт эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмнэлгийн удирдлага, үйл ажиллагааны удирдлага, тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын чиглэлээр АХБ-ны зөвлөхүүд, АШУҮИС-ийн НЭМХ-ийн захирал Л.Хоролсүрэн нар хичээл заасан нь хүрэлцэн ирсэн эмнэлгийн удирдлагууд, суддаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсан, өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.

ЭМЯ-ны НЭМ-ийн газрын дарга Л.Баттөр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар тус хурлын ач холбогдлыг үнэлж, цаашид нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, зөвлөмж, саналыг шийдвэр гаргагчдад хүргэж байхыг онцоллоо.

Зочин илтгэл:

● АХБ-ны төслийн санхүүгийн зөвлөх Д.Чимэддагва “ЭМАШТҮ-ний санхүүжилт”

● ЭМЯ, НЭМ-ийн газрын дарга, АУ-ы доктор, дэд профессор Л.Баттөр “Эмнэлгийн гүйцэтгэлийн менежмент”

Илтгэл:

● АШУҮИС-ийн ЗХНГ-ын дарга, НЭМ-ийн доктор Т.Ариунтуяа “Халдварт бус өвчний зардлын судалгаа: бүртгэлд суурилсан өртгийн судалгаа”

● Бизнесийн удирдлагын магистр Ц.Должинсүрэн “Эрүүл мэндийн байгууллагын соёлыг хэмжих хэрэгсэл: онолын судалгаа”

● ХСҮТ-ийн СЭЗ-ийн албаны дарга АУ-ы магистр Б.Дэнсмаа “Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг тооцсон нь”

● АШУҮИС-ийн МЯЭ, НЭМА М.Бодьхорол “Монгол-Японы эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн үнэлгээ”

● АШУҮИС-ийн Төв эмнэлэг С.Нармандах “АШУҮИС-ийн төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлаас чөлөө авах байдлыг бууруулсан үр дүн” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Сургалт:

● АШУҮИС, НЭМХ-ийн захирал, ТБУ-ын доктор, дэд профессор Л.Хоролсүрэн “Үйл ажиллагааны менежмент”

● АХБ-ны Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зөвлөх А.Батбаяр “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба үр ашгийн асуудал”

● АХБ-ны төслийн санхүүгийн зөвлөх А.Мөнхжаргал “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд анхаарах асуудлууд”

● АШУҮИС, МЯЭ-ийн ЧАБ хариуцсан дэд захирал Б.Болортуяа “Их сургуулийн эмнэлгийн менежмент: Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал”

● ЭМУ-ын доктор Д.Оюунтуяа “Эмнэлгийн менежментийн чиг хандлага”

● НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Амарсанаа “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжүүлэх олон улсын туршлага” сэдвээр тус тус туршлага солилцлоо.