БАГШ, СУДЛААЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ!

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн тэнхимийн багш М.Цолмон, А.Унаганшагай нар Жичи анагаах ухааны сургуулиас зарлагдсан төгсөлтийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, Япон улсад докторантурт суралцахаар боллоо.

Энэхүү тэтгэлэгт хамрагдах багш нарыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хүлээн авч уулзаж, суралцах эрхийн батламжийг гардуулж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн, баяр хүргэлээ.