МОНГОЛ БАХАРХАЛ ТҮҮХ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газар, Helping hands, Medical Bridge оюутны клубүүдтэй хамтран Оюутны хөгжил хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛ БАХАРХАЛ ТҮҮХ, СОЁЛ”-ын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. МОНГОЛ БАХАРХАЛ ТҮҮХ, СОЁЛ-ын өдөрлөгт дараах уран бүтээлчид оролцлоо.

Үүнд:

Монгол улсын консерваторийн уран бүтээлчдийн төлөөлөл Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч, Лимбэч С.Мөнх-Эрдэнэ

Уран бүтээлч, цахилгаан гитарчин Б.Мөнгөө

АШУҮИС-ийн НЭМС-ийн ЭМЭЗ-ийн 401 хэсгийн оюутан Б.Бүдмаа нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөгийн үеэр соёлын үнэт өв болох шагай шүүрэх, морь уралдуулах, уран ээдрээт гогцоо, уран зангилаат сүлжээ зэрэг Монгол наадгай тоглоомууд болон үндэсний хувцасаа сурталчлан таниулах загварын шоу, оюутан залууст зориулсан 360 градус эргэдэг камерын үйлчилгээ үзүүлж, Монгол өв соёл, эх түүхээрээ бахархан тэмдэглэн өнгөрүүллээ.

Үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Helping hands, Medical Bridge оюутны клубүүдийн гишүүддээ болон хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш нар, оюутан залуустаа талархал илэрхийлье.

Бид

Эх хэл, өв соёлоо – ЭРХЭМЛЭДЭГ

Эх орон газар нутгаа – ХАМГААЛДАГ

Элэг нэгт ахан дүүсээ – ХАЙРЛАДАГ

ЭХ ОРОНЧ ИРГЭН БАЙНА.