“ДУСАЛ ЦУС -ДҮҮРЭН АМЬДРАЛ 2024” АЯНЫ ХҮРЭЭНД 12000 ХҮНД ЦУС ХАНДИВЛАЛАА

Оюутны хөгжил хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй “ДУСАЛ ЦУС -ДҮҮРЭН АМЬДРАЛ” аянд 14 их, дээд сургууль, оюутны клуб нийгэмлэгүүдийн 5000 гаруй багш, ажилтан, оюутан залуус оролцож 12,000 хүнд цус хандивлалаа.

Үндэсний хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласан байгууллага, донорууддаа талархал илэрхийлж, амжилт хүслээ.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!