АШУҮИС-ИЙН ШИЛДЭГ 110 ОЮУТАНД ТУС БҮР 1 САЯ ТӨГРӨГИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО.

Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, ДХИС-ийн ректор, доктор профессор, бригадын генерал П.Батбаатар, их сургуулийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцож хүндэтгэл үзүүлж, АШУҮИС-д сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвхээр амжилт гаргасан шилдэг 110 оюутанд 1 сая төгрөгийн Ректорын нэрэмжит тэтгэлэг гардуулж, амжилт хүслээ.

Оюутан залуусдаа оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье!

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.