ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулж буй “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг” Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт АШУҮИС-ийн ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, ДХИС-ийн ректор, доктор профессор, бригадын генерал П.Батбаатар, их сургуулийн удирдлагууд оролцлоо. “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг”-т АШУҮИС-ийн төгсөх дамжааны 1000 гаруй оюутнуудад үндэсний аюулгүй байдал, төрийн тусгай албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг ур чадварын талаар мэдээлэл хүргэн үзэсгэлэн гаргалаа.