Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын арван дөрөвний өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар БШУЯ-ны ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “OX-40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь” “Монгол улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношилгоо, хяналт” сэдэвт төслүүд болон АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Арьс түр орлуулагчийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх”, “Оношилгооны аллерген бэлтгэх технологийг нэвтрүүлэх: “Амьсгалын замын болон хүнсний харшлыг оношлох оношилгооны аллерген бэлтгэх” зэрэг төслийн тайланг хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.