1941 онд НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгон зарласан. АШУҮИС-ийн Оюутны холбооноос тус өдрийг тохиолдуулан оюутан залуусынхаа хөгжих эрхийг хангах, анагаахын болон бусад салбар шинжлэх ухааны хөгжилд тулгуурлан шинэлэг мэдээ мэдээллийг түгээх зорилгоор “Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.
Шинжлэх ухааны сэдэвт подкаст, анагаахын салбарын илтгэл, өөртөө урлахуй, цагийн ажил зуучлалын өртөө болон оройны үдэшлэг оюутан залуус та бүгдийг хүлээж байна.