АШУҮИС-ИЙН ПРОРЕКТОР НАРЫГ ТОМИЛЛОО

Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ректор Б.Дамдиндоржийн тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректороор АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Боловсрол хариуцсан проректороор АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Эмнэлэг хариуцсан проректороор АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва нарыг томиллоо.

Проректороор томилогдсон удирдлага нартаа ажлын амжилт хүсье!