ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Өнөөдөр БМИҮЗ-өөс хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн Сургуулийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн “Нүүр амны эрүүл ахуйч” дэд бакалаврын хөтөлбөр, Сувилахуйн сургууль “Хөдөлгөөн засал” бакалаврын хөтөлбөрөө 2 дахь удаагаа, “Уламжлалт анагаахын сувилахуй” дэд хөтөлбөрөө анх удаа 5 жилээр тус тус магадлууллаа.

Хөтөлбөрөө амжилттай магадлуулсан нийт багш, судлаач, оюутнууддаа гүн талархал илэрхийлье.