МЗЭХ, ЭЗХЯам, ШУТС, ШУА-уудтай жил бүр хамтран зохион байгуулдаг Залуу судлаачдын олимп гэж нэрлэгддэг “Хүрэлтогоот 2024” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд 24 байгууллагын 30 бүтээл ирсэнээс 2-р шатанд 12 бүтээл шалгарч ЭЗХЯСайдын тушаалын дагуу АУ-ы доктор, дэд профессор Д.Шинэ-Од, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд, АУ-ы доктор, профессор Ю.Гантөгс, АУ-ы доктор, дэд профессор А.Отгонбат, доктор, дэд профессор Б.Дэжидмаа нарын бүрэлдэхүүн шүүн явуулав.
АУ-ы доктор, дэд профессор Д.Ангармөрөн, АУ-ы доктор Б.Хонгорзул нар хурлын даргаар ажиллаа. 12 бүтээл хэлэлцсэнээс:
* Ө.Мөнх-Эрдэнэ, С.Тулгаа, Ж.Мөнхцэцэг нарын “Тархины харвалттай өвчтөнүүдэд мэдрэлийн эдийн гэмтлийн биомаркер S100B уургийг судалсан дүн” сэдвээр,
* Н.Буяндэлгэр, С.Энхтуяа, Ш.Орхонтуул, Б.Ариунзаяа, С.Цогтсайхан, А.Товуудорж, Ч.Гансүх, Л.Энхсайхан нарын “Тархины анхдагч хавдартай өвчтөнүүдийн ийлдэс дэх хавдрын маркеруудыг оношлох оношилгооны ач холбогдол” сэдвээр тус тус шалгарч ЭЗХЯСайдын нэрэмжит шагнал болох 10 сая төгрөгийн ГРАНТЫН эздээр тодорлоо.
Энэ удаагийн хуралд Шинжлэх ухааны академийн шагнал болох 5 сая төгрөгийн эзнээр Д.Долгион нарын “PNPLA3 генийн нэг нуклеотидын полиморфизмыг Бодисын солилцооны хамааралт элэг өөхлөх өвчинтэй холбон судлах нь” сэдэвт илтгэл шалгарлаа.
Тусгай байранд:
Э.Энхтайван нарын “Лизосомд суурилсан ванкомицины метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus эсрэг идэвхийг in vivo орчинд тодорхойлсон дүн” сэдэвт илтгэл Эдийн засгийн байнгын хорооны нэрэмжит грантад өрсөлдөхөөр боллоо.
Хурлын үеэр АУ-ы доктор Э.Мөнхсоёл хүндэт зочноор уригдан залуу судлаач нарт өөрийн судалгааны ажлыг танилцуулж хуралд оролцогчдын оюунд хөрөнгө оруулалт хийв.
Хурлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан, судлаач нартаа гүн талархал илэрхийлье!