“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ – 2024” УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн 2-р дамжааны оюутнуудын дунд “ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд амьтанд суурилсан “БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ – 2024” уралдааныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Био-Анагаахын судлаач мэргэжлийн онцлог болон цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах, өөрсдийн эзэмшиж сурсан дадал, ур чадвараа харуулах боломжийг олгож, лабораторийн амьтны талаар оюутнуудад мэдлэг өгөх зорилготой юм.

Био-Анагаахын хүрээлэнгийн Лабораторийн амьтан судлалын төвийн эрхлэгч, Био-Анагаахын сургуулийн багш, БУ-ны доктор Б.Галиндэв зохион байгуулж ажиллалаа. Биологийн тэнхимийн эрхлэгч профессор Д. Тэмүүлэн, профессор А. Гүрбадам нар үйл ажиллагааг нээж, шүүгчээр АУ-ны доктор, дэд профессор Ц. Алтансүх, АУ-ны доктор Ч. Гансүх, БУ-ны доктор Ц. Чимгээ нар оролцлоо.

Уралдааныг 5 хэсгийн дунд зохион байгуулсан ба Б. Ганцэцэг ахлагчтай Био- Анагаахийн судлаач 209-р хэсгийн хамт олон ур чадварарааа манлайлан тэргүүн байр шалгарлаа.