АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих албатай хамтран 2024 оны 10-р сарын 29-нд “Тархины харвалттай тэмцэх Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн, өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд “ӨДӨР БҮРИЙН ИДЭВХИТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛНЭ” уриан дор АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч нарт болон амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдэд тархины харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга замын талаар таниулж, үзлэг хийж, шинэ мэдээлэл, зөвлөгөө өгөв. Түүнчлэн АШУҮИС-ийн АУС-ийн мэдрэл судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Ц.Дэлгэрмаа “Тархины жижиг судасны эмгэг, чимээгүй харвалт” сэдвээр, АУ-ны доктор Ш.Тунгалагтамир “Хиймэл оюун ухааныг тархины харвалтын оношилгоонд хэрэглэх нь” сэдвээр АШУҮИС-ийн МЯЭ-ийн нийт эмч, АШУҮИС-ийн АУС-ийн багш нарт лекц уншиж, мэдээлэл хийлээ. “Тархины харвалттай тэмцэх Дэлхийн өдөр” өдөрлөгийг хамтран зохион байгуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлага, Үйлчлүүлэгчийг Дэмжих Алба болон нийт хамт олондоо талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!