Дэлхий даяар 1996 оноос хойш жил бүрийн 10-р сарын 12-ны өдрийг “ҮЕНИЙ ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ” өдөр болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай.
Монголын Ревматологийн нийгэмлэг, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Ревтатологийн тэнхим, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төв, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран 11 дахь жилдээ “МЭДЭЭЛЭЛТЭЙ СОНГОЛТ, ИЛҮҮ САЙН ҮР ДҮН” уриатайгаар “ҮЕНИЙ ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ” өдөрлөгийг зохион байгуулж, амбулаториор үйлчлүүлсэн 150 гаруй иргэнд үений үрэвслийн зөвлөгөө өглөө.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа үений үрэвслийн талаар дуу хоолойгоо хүргэх, үйлчлүүлэгчдэд үений үрэвслийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох юм.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!