Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, судлаач та бүхнийг “Нээлттэй парламент ба судлаачдын оролцоо” өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалтад Улсын их хурлын гишүүн, НЭМУ-ны доктор О.Саранчулуун оролцож парламентад ажилласан 100 хоногийн үйл ажиллагааг танилцуулах бөгөөд засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбартай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын оруулах хувь нэмэр, хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцоно.
Уулзалт 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 07:00 цагт АШУҮИС-ийн Төв байрны 230 тоот (хоёрдугаар давхарын хүзүүвчинд байрлалтай) танхимд болно.