АШУҮИС нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж харьяандаа 4 эмнэлэг 2 сувилал, эрдэм шинжилгээ судалгааны 4 хүрээлэн 1 оношлогооны төвтэй. Энэ жилийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2024” үзэсгэлэнд манай их сургуулийн эмнэлгүүд шинэ технологоо танилцуулж оролцсон ба АШУҮИС-ийн Төв Эмнэлэг нь 1. Компьютер томографи шинэ технологийн танилцуулга
2. Чихрийн шижингийн (бамбай) тест хийж, асуумж авч зөвлөгөө өгөх
3. Мэс заслын үйл ажиллагааны танилцуулга
4. Хөхний үзлэгийн танилцуулга, зөвлөгөө
5. Нярайн скрининг төвийн үйл ажиллагааны танилцуулга
6. Диабеттай хүүхдүүдэд танилцуулга, зөвлөгөө өгөх,
Монгол Японы Эмнэлэг нь
1.ИНДОЦИАНИН НОГООН ФЛЮРЕСЦЕНЦ – бодисыг элэгний үйл ажиллагаа үнэлэх, мэс заслын үед хавдрыг тодруулж харах, эдийн цусан хангамжийн 3D баримжаалал бүхий мэс заслын технологи
2. УРОДИНАМИКИЙН ШИНЖИЛГЭЭ – шээс задгайрлыг аппаратаар оношлох
3. MINI SLING – давсаг сойх инвазив мэс заслын шинэ технологи
4. RET CAD – нүдний угийн зураг авах
ВЕНИЙН СУДАС ИЛРҮҮЛЭГЧ – ашиглах,
АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг нь
1.Зүү булах шинэ эмчилгээ
2. Жүдо бариа засал шинэ эмчилгээ
3. Уламжлалтын эмчийн үзлэг зөвлөгөө
4. МУАУХ-ээс инновацын бүтээгдэхүүн танилцуулах,
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг нь
1. Лефорт-1 аргаар хоншоор ясны дутууг урагшлуулах мэс засал
2. Нүүрний нөхөн сэргээх гоо сайхны мэс засал
3. OMNICHROMA өнгө хувирдаг ломбо
4. Oral scanner,Telescope, Авагддаггүй шүдэлбэрийг PEEK болон титан хийц ашиглан хийх технологи (циркон голонцор, имплантын титан абатмент)
5. Woodpecker® LX16 diode laser- Хоёр долгионт шүдний лазер эмчилгээ
6. ZUMAX компани OMS2000 шүдний микроскоп,
АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв нь
1. Хоол боловсруулах замын вирүс, бактери, шимэгч илрүүлэх багц
2. Гэдэсний бичил биетний дэлгэрэнгүй ПГУ шинжилгээ (43 үзүүлэлт)
3. Фолийн хүчлийн солилцоонд оролцдог генийн полиморфизм илрүүлэх ПГУ шинжилгээ
4. Лактозын үл тэвчилийн үед MCM генийн полиморфизмыг тодорхойлох ПГУ шинжилгээ
5. Эрэгтэйчүүдэд Y хромосомын микроделецийг илрүүлэх ПГУ шинжилгээгээр тус тус оролцож эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт 26 арга технологийг ард иргэдэд таниулан суртачлалаа.
Үүгээр манай их сургуулийн эмнэлгүүд иргэдэд хүргэдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сурталчлан таниулах, мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр ба хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэлэх, харилцан туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм