Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Токио дахь Төв оффисын Хүний хөгжлийн газрын орлогч дарга Ёшида Томоя, Хүний хөгжлийн газрын эрүүл мэндийн хэлтсийн Монгол улсыг хариуцсан ажилтан Исокава Шёко нар манай их сургуульд айлчлан, Ректор Б.Дамдиндорж болон удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцсэнээс гадна бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахаар харилцан санал солилцлоо.