Улсын төв эмнэлгүүд, үндэсний төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд зэрэг нийт 23 эрүүл мэндийн байгууллагуудын захирал, удирдлагуудтай АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах бүх түвшний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр стандарттай, сургалтын чанар технологийг шинэ түвшинд зохион байгуулахад хамтран ажиллахаар тусгалаа.
Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.