Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг угтан 355 ахмад багш, эрдэмтэн, эмч, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн ахмадын холбооны тэргүүн АУ-ны доктор, профессор, гавьяат багш, академич И.Пүрэвдорж багш нийт ахмадууддаа хандан баярын мэндчилгээ өргөлөө.
АШУҮИС-ийн ахмадын холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэн дэмжин ажиллахаа сургуулийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.
АХМАДУУДДАА ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.