АНУ-ЫН ЮТА МУЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Юта мужийн сенатчдын танхимын ерөнхийлөгч J.Adams манай их сургуульд айлчиллаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Юта мужийн сенатор Keith Grover, Юта мужийн дээд боловсрол хариуцсан комиссар Geoff Landward, Юта мужийн Их Сургуулийн ерөнхийлөгч Taylor Randall, дэд ерөнхийлөгч Jason Perry, Удирдах зөвлөлийн дарга Christian Gardner, Эмнэлгийн инновацийн төвийн захирал Mark Paul, Инноваци харицсан захирал Justin Brunson, Юта мужийн Их Сургуулийн дэргэдэх Глобал мэс заслын төвийн дарга Jade Nunez болон албаны бусад хүмүүс багтсан ба АШУҮИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АШУҮИС болон АНУ-ын Юта мужийн Их Сургууль хоорондын хамтын ажиллагааг өргжүүлэн багш, оюутан солилцооны хөтөлбөр, их сургуулийн эмнэлэгтэй хамтран ахисан түвшний дурангийн мэс заслын төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ инноваци нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.