АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс (ЦССҮТ) хүргэгдэн ирсэн, хэвлийн дотуур их хэмжээний цус алдалтын улмаас шокийн байдалтай, нэн хүнд 2 өвчтөнд шаардлагатай цусыг дроноор шуурхай тээвэрлэн хүргэж, цаг алдалгүй тусламж үзүүллээ.
Мөн манай их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 42 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй нарт ховор бүлгийн буюу 2-р бүлгийн резус сөрөг цусыг богино хугацаанд дроноор тээвэрлэн хүргэсэн юм.
ЦССҮТ-өөс Монгол-Японы эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэж байна.