Тус хуралдаанд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүке, ЭСЯ-ны нэгдүгээр нарын бичгийн дарга Матоба Сатоши, Сангийн яам хөрөнгө оруулалт газрын дарга Х.Дэлгэржаргал, Японы ЭСЯ-ны төлөөллүүд, АШУҮИС-ийн проректорууд, Монгол-Япон эмнэлгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд, Монгол-Япон эмнэлгийн Стратеги төлөвлөгөө болон төслийн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-II хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын эмнэлгийн тогтолцоог улам төгөлдөржүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой юм.