“Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсын Засгийн газар болон Японы Ард түмнээс Монгол улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хоёрдугаар хэсэг болох Цээжний хөндийн мэс заслын дурангийн аппарат, Уушигны уян дурангийн аппарат, СРТ орчинд ажиллах унтуулгын аппарат, Зөөврийн рентген аппарат, ЭХО аппарат, Хяналтын монитор, Тариурын шахуурга, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт гардуулан өгөх ёслол боллоо.
Ёслолд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Монгол-Япон эмнэлгийн захирал М.Адилсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БЭЛЭГЛЭСЭН ЯПОНЫ АРД ТҮМЭНД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.