АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Эмгэг физиологийн тэнхим, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Статистик тандалт судалгааны алба, Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв НҮТББ, Анхны тусламжийн сургалт, иж бүрдлийн худалдаа – First Aid Community LLC, ZEPH Club хамтран дэлхийн анхны тусламжийн өдөрт зориулсан сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
АШУҮИС-ийн хэмжээнд багш, оюутнууд болон сургуулиар үйлчлүүлж буй хүмүүст анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх өрөө, мөн Био-Анагаахын сургуулийн хэсэг бүрд анхны тусламжийн иж бүрдэл байршуулсан сайн жишээг Био-Анагаахын сургуулийн захирал АУ-ны доктор Г.Дарамбазар, Монгол улс дах осол гэмтлийн өнөөгийн байдлын талаар ГССҮТ-н статистик тандалт судалгааны албаны дарга Б.Түмэн-Өлзий нар танилцууллаа.
Энэ жилийн анхны тусламжийн өдөрлөг нь спорт ба анхны тусламж уриан дор явагдаж байгаа тул “Спортын гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”-ийн сургалтыг АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн багш Э.Түвшинбаяр, “Осолдогчид үзүүлэх анхны тусламж”-ийн сургалтыг Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийн багш Н.Түвшинбаяр нар хийлээ.
ZEPH клубийн оюутнууд анхны тусламжийн өртөөчилсөн сургалт, Анхны тусламжийн сургалт, иж бүрдлийн худалдаа – First Aid Community LLC-н зүгээс анхны тусламжийн тэмцээн тус тус зохион байгуулж анхны тусламжийн иж бүрдлээр шагналаа.
АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА.
ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН НИЙТ ОРОЛЦОГЧ НАРТАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.