АШУҮИС МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АШУҮИС, Олон Улсын Боловсрол Солилцооны холбоо, “Ютилити солюшн” ХХК хамтарч АШУҮИС-ийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэхээр гурван тал гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээнд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, удирдлагын төлөөлөл, Олон Улсын Боловсрол Солилцооны холбооний захирал Жэй Жонгюл Ли, дэд захирал Кристофер М. Жанг, ICT Групп ХХК-ны боловсрол хариуцсан захирал У.Бат-Очир, “Ютилити солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Бямбацогт, “Дэлхийн Анагаах ухааны боловсролын төв” НҮТББ-ын захирал Т.Аззаяа нар оролцлоо.

АШУҮИС-ийн нэгдсэн системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажил 2024 оны 4-р сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Qpay төлбөрийн системийг нэвтрүүлж бакалавр, дэд бакалаврын элсэлтийг амжилттай зохион байгуулаад байна.

Мөн Монголын үндэсний нэгдсэн дата сан Хур системд холбогдох зөвшөөрлийг авч, холбох ажил хийгдэж эхэлсэнээр нэгдсэн систем нэвтрэх үндэс суурь тавигдлаа. Гурван талт гэрээгээр санхүүжилт, гүйцэтгэлийн асуудлуудыг шийдвэрлэж нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо.