Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль Япон улсын Кюүшү их сургуультай хамтран ажиллах гэрээ 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж Япон улсын Кюүшү их сургуулийн Ерөнхийлөгч Ташуро Ишибаши болон албаны төлөөлөгчид оролцлоо.
Хамтран ажиллах гэрээг байгуулснаар эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэгт хэрэгжүүлэх, бусад нарийн мэргэжлийн мэс заслыг хамтран хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
See insights and ads
All reactions:
2929