“ГАДААД ОЮУТНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС нь 2024-2025 оны хичээлийн жилд БНСУ, БНАЛАУ, Канад, ОХУ, БНХАУ /ӨМӨЗО/ зэрэг 5 орны 80 гаруй гадаад оюутнууд суралцаж байна. Манай оронд ирж суралцаж байгаа оюутнуудад Монгол улсын түүх соёл, үндэсний онцлог, газарзүйн байршил, уур амьсгал, шашин шүтлэг, цээрлэх ёс, зан заншлыг таниулж, сургуулийн бүтэц үйл ажиллагааг танилцууллаа.

Тус өдөрлөгөөр 1-р дамжаанд элсэн суралцаж буй гадаад оюутнуудад зориулан“Чингис хааны үндэсний музей”-г сонирхууллаа.

ОЮУТНУУДДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!