Анагаах ухааны докторын урьдчилсан хамгаалалтын хуралдаан 2024 оны 05-р сарын 02-ны өдөр, хуралдаж Э.САРАНЧИМЭГ, Н.ТУЯА нарын докторын урьдчилсан хамгаалалт амжилттай боллоо.
- ЭНХТҮВШИН овогтой САРАНЧИМЭГИЙН туурвисан “ХҮҮХДИЙН МӨЧДИЙН ТҮЛЭГДЭЛТИЙН ДАРААХ СОРВИНЫ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН” сэдэвт судалгааны ажлын ажлын урьдчилсан хамгаалалт.
Удирдагч: АУ-ны доктор Л.Наранбат
АУ-ны доктор, профессор Я.Энхтөр
Зөвлөх: АУ-ны доктор, профессор С.Баатаржав - НАНЗАДСҮРЭН овогтой ТУЯАГИЙН туурвисан “АРЬСНЫ ХӨГШРӨЛТИЙН НАС ДАГАСАН ХӨДЛӨЛЗҮЙГ СУДАЛСАН ДҮН” сэдэвт судалгааны ажлын урьдчилсан хамгаалалт.
Удирдагч: АШУ-ны доктор, профессор М.Туул
АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн
Зөвлөх: АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар
Анагаах ухааны докторын зэрэг горилж урьдчилсан хамгаалалтаа амжилттай хамгаалсан докторантууд, эрдэм шинжилгээний удирдагч багш нарт баяр хүргэж, дараагийн шатны хамгаалалт, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!