НЭМС-ИЙН ОЮУТНУУДУУДЫН ДУНД “МЭРГЭЖЛЭЭ ХЭН САЙН СУРТАЛЧЛАХ ВЭ” ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжил сурталчлах ажлын хүрээнд НЭМС-ийн нийт оюутнуудын дунд “Мэргэжлээ хэн сайн сурталчлах вэ” видео бичлэгийн уралдааныг 2024 оны 2-4 сард зохион байгууллаа. Уралдаанд 6 мэргэжлийн 22 багийн видео танилцуулга ирсэн бөгөөд 2024 оны 4 сарын 27-ны өдөр мэргэжил тус бүрд шилдэг 2 бүтээлийг шалгаруулан батламж, мөнгөн шагнал гардууллаа.
Шинэлэг санаачлага, уран сэтгэмж, идэвхи зүтгэлээрээ нийт оюутнуудыг манлайлан өөрсдийн суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн талаар хамгийн сонирхолтой, оновчтой, шинэлэг сурталчилгааны танилцуулга хийсэн шилдэг багууддаа баяр хүргэе.