МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ИННОВАЦЫН ТҮНШЛЭЛ-2024” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” үзэсгэлэн, хэлэлцүүлэг арга хэмжээний хүрээнд АШУҮИС, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болж, улс орны нийгэм, эдийн засгийн
хөгжилд нөлөөлөхүйц инновац, шинэ технологи, бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээ 2024 оны 04 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт хотод амжилттай зохион
байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн МАУОУС, МАУХ оролцож эрүүл мэнд, анагаах ухааны салбарт бий болгосон инновацийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулга
хийлээ. Эрдэнэт хотод болсон үзэсгэлэнд АШУҮИС-ийн МАУОУС-ийн багш БУ-ны доктор, дэд профессор Ж.Байгалмаа, АУ-ны доктор С.Доржбат нар сургуулиа
төлөөлөн оролцож “Monberry дархлаа дэмжих антиоксидант сироп”, “Цахилзгана цөс хөөх мөхлөг”, “Жүрү-5 чихрийн шижингийн эсрэг үйлдэлтэй капсул”, “Балт жор”, ”Бербера арьсны мөөгөнцөрийн эсрэг гель”, “Хепакелин-4 бэлдмэл” элэг хамгаалах бэлдмэл, “Остеокальци-5 ясны бороололт, яс сийрэгжилтийн эсрэг капсул”, “Антацид кальци-6” ходоодны шарх, улайлтын эсрэг бэлдмэл, “Цахим өгөгдөлд суурилсан хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох программ”
зэрэг технологиудаа тус тус амжилттай танилцууллаа.
Уулзалт, үзэсгэлэнд оролцсон хүмүүс МАУОУС-ийн багш нарын гаргасан дээрх бүтээгдэхүүн, технологиудыг онцлон сонирхож, сайшааж, худалдан авалт, амталгаа хийн, шинэ
бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийг цаашид улам хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг эрдэмтэн, судлаач нарт хүсэж байлаа.