“БАГШИЙН МЭРГЭШЛИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” ЗАХИАЛГАТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд “Багшийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх” сургалтыг ШУТИС-ийн “Нээлттэй боловсролын төв”-тэй хамтран зохион байгуулж Био-Анагаахын сургуулийн тэнхим тус бүрийн төлөөлөл болсон гуч гаруй багш нар хамрагдлаа. Энэхүү сургалтын хүрээнд сургалтын хөтөлбөрийг дэлхийн хөгжлийн чиг хандлагад уялдуулах, Блуумын таксаномийн хэрэглээ, хөтөлбөрийн үр дүн /PLO/ болон хичээлийн суралцахуйн үр дүнг /CLO/ тодорхойлох, сургалтыг идэвхижүүлэх арга зүй, сургалтын хэлбэр, үнэлгээний аргууд, хөтөлбөрийн хичээлүүдээр олгох ур чадварын хамаарлын GAP шинжилгээ зэрэг сэдвээр онол-арга зүйд суралцан дасгал ажил, бие даалтаар мэдлэг, чадвараа бататгасан үр өгөөжтэй сургалт боллоо.