АШУҮИС-ийн ректорын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
2024 оны 05 дүгээр сарын 03-ны өдөр
Сонгон шалгаруулалтыг “АШУҮИС-ийн ректорын албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага
– Монгол Улсын иргэн байх
– Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
– Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
– Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
Боловсрол
-Доктор (PhD)-ийн зэрэгтэй байх
Мэргэжил
-Эрүүл мэнд нийгмийн хамгаалал /09/
Мэргэшил
– АШУҮИС-ийн профессор цолтой байх
– Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх
Туршлага
– Дээд боловсролын сургалтын байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил их сургууль, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, газрын даргын албан тушаалд ажилласан туршлагатай байх
– Дээд боловсролын сургалтын байгууллагад мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан байх
– Гадаадын их сургуульд adjunct professor-оор ажилласан, олон улсын хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан бол давуу тал болно.
– Докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан, Web of Science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй хөндлөнгийн хянан магадалгаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгдүгээр болон хариуцлагатай зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
– Scopus мэдээллийн санд хувь судлаачийн h-индекстэй, бүтээлээс нь эшлэл татагдсан бол давуу тал болно.
– Постдоктор судлаачаар ажилласан бол давуу тал болно.
– Дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрхлэгчээр ажилладаг бол давуу тал болно.
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
3. Иргэний үнэмлэхийн хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
4. Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын зэргийн диплом, эрдмийн зөвлөлөөс олгосон цолны үнэмлэх, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
5. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх тухайлавлагаа
6. Сэтгэцийн өвчин эмгэггүй болохыг нотолсон дүгнэлт
7. Тухайн сургуулийн ректорын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
8. Сургуулийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн асуудлыг тусгасан байна/.
9. Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
10. “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь
11. Бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын материалын баталгааны хуудсыг “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, Зоригийн гудамж, АШУҮИС-ийн Төв байрны 119 тоот өрөөнд 2024 оны 05 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд /иргэн өөрийн биеэр авч ирснийг/хүлээн авна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
УТАС: 77757575-1021; 99193543