Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС, ЖАЙКА хамтран “Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” олон улсын симпозиумыг зохион байгууллаа.
Симпозиумд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов.
Симпозиумын хүрээнд Япон Улсын сувилахуйн боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний туршлага, хүн төвтэй сувилахуйн үйлчилгээ ба чанар, эмнэлзүйн сургалтын тогтолцоо, сувилахуйн менежментийн чиглэлээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Энэхүү олон улсын симпозиум нь сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах, төр, боловсрол, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




















