2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, ажилтан, албан хаагчид, оюутнууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн нийт 300 гаруй багш, ажилтан, 700 орчим оюутан суралцагчид 42 км, 21 км, 10 км, 5 км болон гэр бүлийн гүйлтийн төрлүүдэд оролцож, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Мөн АШУҮИС нь марафоны үеэр өөрийн асрыг ажиллуулж
• Анхны тусламжийн зөвлөгөө, үйлчилгээ
• Зүрх, судасны эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө (артерын даралт, ЭКГ)
• Шүд, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө
• Эм зүйчийн зөвлөгөө, витамин ба эрдэс бодисын зохистой хэрэглээ зэрэг дөрвөн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, марафонд оролцогчид болон иргэдэд үйлчиллээ.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
















