АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим, Нейросайнс оюутны клуб хамтран “Г.Батмөнх” сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит физиологийн улсын есдүгээр олимпиад “The 9th Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г 2026 оны 5 дугаар сарын 15-16 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиад нь Монгол улсад Анагаахын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын 1-5 дугаар дамжааны оюутнуудыг хамардаг бөгөөд энэ удаагийн олимпиадад АШУҮИС, Дархан АШУҮИС, Ач АУИС, сургуулиудаас 135 багийн нийт 405 оюутан оролцож физиологийн шинжлэх ухааны мэдлэг чадвараа сорилоо.
Олимпиадын үйл ажиллагааг АШУҮИС-ийн физиологийн тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Э.Мөнхсоёл нээж, Монгол улсын гавьяат багш АУ-ны доктор профессор Г.Сүхбат, АУ-ны доктор Н.Мэнтэвдорж нар хүндэт зочидоор оролцов.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Анагаах ухааны сургуулийн ”Гэмтэл согогийн тэнхим”-ийн багш АУ-ны доктор Х.Баттулга “Хүний фибробласт эсийн кальцийн ионы дохиололд K2P TREK-1 ионы сувгийн оролцоо” сэдвээр сонирхолтой лекцийг ирсэн зочид болон оролцож буй оюутнуудад танилцууллаа.
II шатны шүүгчдээр Монгол улсын гавьяат багш АУ-ны доктор профессор Г.Сүхбат, АУ-ны доктор Д.Сарангэрэл, АУ-ны магистр Б.Бүрэнжаргал, III шатны шүүгчээр АУ-ны доктор, профессор Б.Цацралт-Од, АУ-ны доктор, Desmond W.Delk, Phd, MHP, Associate professor, Chair, Department of health, Physical education, and Recreation нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэн дэнсэллээ.
Уламжлал ёсоор олимпиад 3 шаттай явагдсан бөгөөд 3-р шат англи хэл дээр зохион байгуулагдлаа.
Уг олимпиадын:
Тэргүүн байранд “Манай” баг
(Б.Тэлмүүнбилэг АУС-ийн 3-р дамжаа, Э.Хаштөгөлдөр АУС-ийн 3-р дамжаа, Х.Мөнхбаяр АУС-ийн 3-р дамжаа),
Дэд тэргүүн байранд “Z-Medics” баг
(Х.Ариунхишиг АУС-ийн 3-р дамжаа, Г.Хонгорзул АУС-ийн 3-р дамжаа, О.Саруул УАС-ийн 3-р дамжаа)
Гутгаар байранд “Scalped squad” баг
(М.Мөнхжин AУС-ийн 3-р дамжаа, Д.Хажидмаа БАС-ийн 2-р дамжаа, Э.Санжаа БАС-ийн 2-р дамжаа)
Тусгай байранд “Сүүлт Од” баг
(Д.Зөвлхам БАС-ийн 2-р дамжаа, Х. Ууганзаяа БАС-ийн 2-р дамжаа, Н. Энхжин БАС-ийн 2-р дамжаа)
тус тус шалгарлаа.
Түүнчлэн Тэргүүн байр эзэлсэн “Манай” баг 2026 оны 9 сарын 9-10 өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдах олон улсын IMSPQ-21 олимпиадад оролцох эрхээр шагнагдлаа.














