БАГШ, СУДЛААЧДАД ЗОРИУЛСАН “СИСТЕМЧИЛСЭН ТОЙМ – МЕТА АНАЛИЗ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Багш, оюутны хөгжлийн газраас багш, судлаачдад зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Ахисан түвшний сургуулийн докторын дараах судлаач, Анагаах ухааны доктор, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Г.Дариймаа “Системчилсэн тойм – мета анализ” сэдвээр лекц, хэлэлцүүлгийг өрнүүлж, олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлж буй туршлагаа хуваалцаж, багш, судлаачдыг энэ хэлбэрийн өгүүлэл хэвлүүлэхэд арга зүйн дэмжлэг болох чухал сургалт боллоо.

АШУҮИС-ийн багш, судлаачид системчилсэн тойм, мета анализ хэлбэрийн судалганы бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд манлайлж, үлгэрлэж буй Г.Даариймаа багшдаа нийт оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье.

Нийт багш, судлаачиддаа амжилт хүсье!