АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд төгсөгчдийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Био-Анагаах судлаач, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч, Эм зүйч, Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, Эрүүл мэндийн хоол зүйч, Эрүүл мэндийн эдийн засагч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын техникч, Эм найруулагч мэргэжлээр нийт 413 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч мэргэжлээр төгсөгч Эрдэнэбилэгийн Чинтүшиг, Алтанхуягын Уранбилэг, Ирнээбаатарын Ганчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн мэргэжлээр төгсөгч Пүрэвдоржийн Алтанзул, Цогбадрахын Цэрэнпил, Эрүүл мэндийн хоол зүйч мэргэжлээр төгсөгч Цолмонгийн Ариунжаргал, Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгсөгч Гавъяагийн Алтанзул, Сайнхүүгийн Давааxүү, Бат-Энхийн Заяахишиг, Отгонбаярын Марал, Эм найруулагч мэргэжлээр төгсөгч Мөнхсүлдийн Чаминболор, Ганболдын Дашзэвэг, Наранбаатарын Номин, Мөнхбатын Маралмаа, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр төгсөгч Эрдэнээгийн Алтанхундага нарын 15 төгсөгч бакалаврын Онцгойлох диплом гардан авлаа.

Эм найруулагч мэргэжлээр 44 төгсөгч, Эм зүйчийн андгай өргөн эрүүл мэндийн салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдлээ.

Эрхэм төгсөгчиддөө хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ.