Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр ам судлалын сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Анагаах ухааны сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Эрдмийн баяр 2026” ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн төгсөлтийн баяраар:
• Шүдний их эмч
• Уламжлалт анагаахын их эмч
• Зүү төөнийн их эмч
• Уламжлалт анагаахын засалч
• Дүрс оношлогооны техникч
• Лабораторын техникч
• Нүүр амны эрүүл ахуйч
• Нүүр амны техникч мэргэжлээр нийт 457 төгсөгч диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардсаа гардан авлаа.
Төгсөгчдөөс:
Шүдний их эмч мэргэжлээр төгсөгч Болд-Эрдэнийн Очиртулга
Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр төгсөгч Эрдэнэбатын Хулан
Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр төгсөгч Батсүхийн Энх-Амгалан
Нүүр амны техникч мэргэжлээр төгсөгч Мөнхбаярын Аззаяа, Баяржавхлангийн Мичидмаа
Дүрс оношлогооны техникч мэргэжлээр төгсөгч Одончимэдийн Мөнхгэрэл нар “Онцгойлох диплом”-ын эзэд боллоо.
Эрхэм төгсөгчдөдөө эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөн, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ!




































