АШУҮИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЖ БАЙНА

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд Хүний их эмч, Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөгчдийн Эрдмийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Хүний их эмч, хүүхдийн эмч мэргэжлээр нийт 412 төгсөгч диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардсаа гардан авлаа.

Хүний их эмч, анагаах ухааны магистрын нэгдмэл хөтөлбөрөөр төгсөгч Ганзоригийн Сумьяа, Жаргалсайханы Тогоо, Сүхбаатарын Энхтуул нар Онцгойлох диплом гардан авлаа.

Анагаах ухааны бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөрийг нэгдмэл хөтөлбөрийг 47 төгсөгч, Хүний их эмч мэргэжлээр 368, Хүүхдийн эмч мэргэжлээрээр 54 төгсөгчид Хүний их эмчийн тангараг өргөж эрүүл мэндийн салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдлээ. Энэ хичээлийн жилд БНСУ, ХБНГУ, БНАЛАУ-ийн 10 иргэн хүний их эмч мэргэжлээр

суралцан төгсөж байна.

Эрхэм төгсөгчиддөө эрдэм мэдлэгээ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зориулан, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

ТӨГСӨГЧИДДӨӨ АМЖИЛТ ХҮСЬЕ.