“ЗҮРХ СУДЛАЛЫН УЛСЫН V ОЛИМПИАД” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын шинжлэх ухааны салбарын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ, багаар ажиллах ур чадварыг сорьдог “Зүрх Судлалын Улсын VI Олимпиад” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус олимпиадад анагаахын сургуулиудын шилдэг оюутнууд оролцож, мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр:

АШУҮИС, АУС-ийн VI дамжааны оюутан Б.Эсэн, Э.Хасжанжин, Б.Намуунаа нарын “Adenosine” баг

Дэд байр:

АШУҮИС, АУС-ийн IV дамжааны оюутан Х.Өсөхбаяр, V дамжааны оюутан Т.Энх-Амгалан, Н.Солонго нарын “Zenith” баг

Гутгаар байр:

АШУҮИС, АУС-ийн VI дамжааны оюутан Г.Гэрэлтуяа, Ё.Сэржмаа, Б.Намуунцэцэг нарын “Adrenaline rush” баг

Тусгай байр:

Ач АУИС-ийн VI дамжааны оюутан С.Хонгорзул, Т.Сувд-эрдэнэ, М.Шинэбаяр нарын “Brugada” баг

АШУҮИС, АУС-ийн IV дамжааны оюутан Б.Оюуномин, З.Мөнгөнзул, А.Уянгамаа нарын “Medseek” баг тус тус шалгарав.

Олимпиадын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан шүүгч багш нар, нийт оролцогч оюутнууд болон дэмжин ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Мөн 100 багаас мэдлэг, ур чадвар, эмнэлзүйн сэтгэлгээгээрээ манлайлан шалгарсан нийт баг, оролцогчдодоо халуун баяр хүргэе!

Эрдмийн их аялал тань улам гэрэлтэй, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Ивээн тэтгэгч:

-Зүрхний төв УНТЭ

-Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэг

-Маго фарм

-Ази фарм

-Monfa