МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР, МАУА-ИЙН ГИШҮҮН АКАДЕМИЧ, АШУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР, ДОРЖХҮҮГИЙН АМГАЛАНБААТАР БАГШИЙН НЭРЭМЖИТ “АНАТОМИЙН ОЛИМПИАД-2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-д суралцаж буй оюутнуудын Анатомийн хичээлийн онолын мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор “АНАТОМИЙН ОЛИМПИАД-2026”-г 04 сарын 29-өөс 05 сарын 13-ны өдрүүдэд гурван шатны шалгаруулалтаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эхний шатанд 52 баг (208 оюутан) оролцож онолын мэдлэгээ шалгуулснаас, хоёрдугаар шатанд 18 баг (72 оюутан) шалгарч үлдэв. Үүнээс гуравдугаар шатанд 13 баг (52 оюутан) орчин үеийн AI танилцуулга бэлдсэнээс шилдгүүд тодорлоо.

ТЭРГҮҮН байранд

АСБД-112 хэсгийн оюутан М.Насанжаргалмаа ахлагчтай “Mute” баг (багийн гишүүд: АСБД-112 хэсгийн оюутан Т.Буянхишиг, АСБД-112 хэсгийн оюутан У.Содгэрэл, АСБД-112 хэсгийн оюутан Э.Энхжин)

ДЭД байранд

АСБД-111 хэсгийн оюутан Э.Аминаа ахлагчтай “Synapse squad” баг (багийн гишүүд: АСБД-111 хэсгийн оюутан А.Хүслэн, АСБД-111 хэсгийн оюутан Э.Анужин, АСБД-111 хэсгийн оюутан Б.Цолмон)

ГУРАВДУГААР байранд

АСБД-122 хэсгийн оюутан Б.Заяа ахлагчтай “High cortex” баг (багийн гишүүд: АСБД-122 хэсгийн оюутан Б.Энхжин, АСБД-122 хэсгийн оюутан Д.Жамъянмядаг, АСБД-122 хэсгийн оюутан Г.Мөнхнаран) тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал хүртлээ.